Ирэх Бямба гаригт буюу 5 сарын 26-нд болох “Монголын Иогийн Анхдугаар Фестивал – 2018”-аар иог бясалгалын олон нийтэд зориулсан 19 хичээл, тусгайлсан төлбөртэй 21 хичээл, нийт 40 хичээлийг та бүхний танил болсон 50 орчим шилдэг багш нар орох гэж байгааг танилцуулахдаа бид туйлын баяртай байна.

Энэхүү арга хэмжээнд манай холбооны эрхэм багш нар болон бидний урилгаар оролцож буй бусад иог, бясалгалын хүндтэй багш нартаа өөрийн туршлага мэдлэгээ иог сонирхогч олон түмэнтэйгээ нээлттэй хуваалцан, сэтгэл зүрхээ зориулан оролцох болсонд Монголын Иогчдын Холбооны зүгээс гүнээ талархал илэрхийлэн, иогийн ариун зам мөр, сэтгэл зүтгэл нь үргэлж ундран дэлгэрч байх болтугай гэж ерөөе!

Энэхүү өдөр хүрэлцэн ирэхээр сонирхон төлөвлөсөн хүмүүс минь тасалбартайгаа, өөртөө тухтай чөлөөтэй байхаар хувцастайгаа, мөн иогийн гудастай бол авчраарай.

Хичээлүүд маань яг цагтаа эхлэх бөгөөд бид урьдчилж бүртгэхгүй тул эхэлж ирсэн хүн хичээлд суух боломжтойг анхааран төлөвлөсөн цагаасаа эрт ирээрэй.

Арга хэмжээ нь Паркын зүүн талд байрлах Континентал зочид буудалд болох бөгөөд зай багтаамжийн хувьд буудлын хашаанд машин оруулах боломжгүйг анхаараарай.

Цаг агаарын байдлаас хамааран цөөн хичээлийн цагт өөрчлөлт орж болзошгүй бөгөөд та манай пейжтэй хамт байж хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар авна уу.
8041-4242, 8077-5500

Монголын Иогчдын Холбоо

 

 

download tiktok live studio

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.