Багш нарт зориулсан энэхүү сургалт нь Пранаяама, Иог, Бясалгал орох болно.
БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА:
Шри Сохам Гүрүжи нь Энэтхэг болон олон улсад нэр хүндтэй иогийн багш юм. E-RYT500 итгэмжлэл бүхий иогийн мастер.
Түүний сүнслэг, эрч хүчтэй, бүтээлч, урам зориг хайрласан сургалтын хэв маяг нь иогийн бие махбодийн болон оюунлаг талууд, мөн амьдрах ухааныг багтааснаараа онцлогтой.
Сохам багш нь бага наснаасаа уламжлалт иогт Ришикеш, Бангалор дахь алдартай олон Гүрү нараас суралцан хичээллэж байсан ба иогийн мэргэжлийн багшийн сургалтыг Ришикеш дахь Шивананда Ашрам Невьяр Дам-д дүүргэсэн болно. Түүний өвөг эцэг Шри Хоннегова олонд танигдсан уламжлалт бариа засалч байсан ба Шри Сохам Гүрүжи нь өвөг эцгээсээ уламжлалт анагаах арга ухааны аргыг өвлөн авсан.
Сохам багш нь АНУ, Герман, Испани, Мексик, Африк, Египет, Нидерланд зэрэг дэлхийн 35 оронд аялж, иогийн ариун мэдлэгийг түгээдэг. Тэрээр Иог ба эрүүл мэнд, Илааршуулах мудар, Анга Самудрика, Иогийн багшийн сургалтын гарын авлага зэрэг олон тооны ном хэвлэн гаргасан.
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.