МИХ-ны шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд өмнөх удирдах зөвлөлийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэн, тэдний төлөөлөлтэй уулзан ярилцаж өмнө хийгдсэн ажлуудыг уламжлал болгон үргэлжлүүлэн хийх, холбооны зүгээс цаашид шинээр хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил, алсын хараа, төлөвлөгөөний талаар харилцан санал сэтгэгдлээ хуваалцлаа. Шинэ удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс МИХ бүртгэлтэй гишүүд, төвүүдийнхээ эрх ашгийг хамгаалж дэмжин ажиллах, иогийн тухай мэдлэгийг олон түмэнд дэлгэрүүлэн хөгжүүлэхийг хичээн ажиллах болно.
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.