МИХ-ны тэргүүн Бэ.Туул, удирдах зөвлөлийн гишүүн Б. Энхгэрэл нар Боловсрол,Шинжлэх Ухааны яамны сайд Л.Энх-Амгалантай уулзаж иог хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаанд ямар эерэг нөлөө, ач холбогдолтой тухай ярилцаж цаашид ЕБС-ийн хичээлийн программд иогийн хичээлийг тусган оруулах талаар санал солилцлоо. Ярилцлагын үр дүнд сайд МИХ-ны саналыг дэмжин ажиллахаа илэрхийсэн бөгөөд БШУЯ-ны ажилчид, ЕБС-ын багш, ажилчид, сурагчдад зориулсан иогийн сургалт зохион байгуулахаар ярилцлаа

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.