МИХ холбоо гишүүдийнхээ дунд зохион байгуулсан 2023 оны хамгийн анхны арга хэмжээ болох Цасны баяр хөгжөөнт өдөрлөг хотоос 18 километрийн зайд байдаг Өвөр гүнтийн үзэсгэлэнт газар 2023 оны 2-р сарын 5нд болов. Тус өдөрлөгт холбоонд бүртгэлтэй иогийн сургууль, төв, багш нарын төлөөлөл 20 гаруй хүн оролцсон бөгөөд  агаарын зам, ханан хадан авиралт, дүүжин гүүр гэх мэт авхаалж самбаа, хурд хүч сорьсон олон төрлийн сонирхолтой хөтөлбөртөөгөөс гадна Монголын өв соёлыг хадгалсан уламжлалт тоглоом наадам тоглож дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлжээ. Энэ үеэр ирсэн гишүүддээ МИХ хийсэн ажлын тайлангаа танилцуулж цаашид тогтмол хийх ажлуудын талаар санал солилцсон байна. Цэвэр агаарт, хамт олныг нэгтгэсэн шинэлэг сайхан энэ баяр жил бүр тогтмол явагдах болсон нь сайшаалтай.

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.