Монголын Иогчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн

2023 оны 01 сарын 06 өдрийн хурлаар батлав.

МОНГОЛЫН ИОГЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ

Монголын Иогчдын Холбоо “МИХ” нь иогийн багш нар, нийтэд чиглэсэн иогийн сургалт явуулж буй иогийн төвүүд, иогийн багшийн сургалт явуулж буй иогийн сургуулиудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүдэд үйлчлэх, хараат бус, ашгийн төлөө бус, бие даасан төрийн бус байгууллага бөгөөд

Иогийн багш нар, иогийн төвүүд болон иогийн сургуулиудын мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, иогийн хичээлийн сургалтын стандартыг тогтоож өгөх, МИХ-ны дүрмээр тогтоосон үйл ажиллагаанд нийцсэн гишүүд болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, гишүүддээ адил тэгш хүртээмжтэй мэдээ, мэдээллээр хангаж ажиллана.

Энэхүү МИХ-ны Гишүүнчлэлийн журам “Гишүүнчлэлийн журам” нь МИХ-ны гишүүнчлэлийн ангилал болон шаардлагыг тогтоох, тэдгээрт тохирсон эрх үүргийг заах, МИХ-нд гишүүнээр элсүүлэх, гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, гишүүнчлэлээс гарах болон хасахтай холбоотой харилцааг зохицуулна.

 

НЭГ. МИХ-НЫ ГИШҮҮНЧЛЭЛ

  • МИХ нь ямар нэг шашны бүлэг биш бөгөөд шашны зан үйлээс гадуур зөвхөн сайн дурын гишүүнчлэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
  • МИХ нь дараахи дөрвөн төрлийн гишүүнчлэлтэй. Үүнд:
    • Иогийн багш
    • Иогийн төв
    • Иогийн сургууль
    • Дэмжигч байгууллага

Дээрх ангиллаар гишүүнчлэлд элссэн хувь хүн, байгууллага нь гишүүнчлэлийн ангилалд давхцаж болно. Эдгээр нь эрх, үүрэг, тавигдах шаардлага, төлбөр хураамжийн хувьд тус бүр ялгаатай.

  • Гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг Холбооны Удирдах Зөвлөлөөс тогтоон шийдвэрлэх бөгөөд “Хураамжийн товчоо – Хавсралт 1” нь тус Журмын салшгүй хэсэг байх болно.

 

ХОЁР. МИХ-НЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН АНГИЛАЛ

МИХ-ын Гишүүнчлэлийн ангилал тус бүр нь эрх, үүрэг, тавигдах шаардлага, анхаарах зүйлстэй.

2.1 Иогийн багш:  нь Иогийн багшлах эрх олгох 200 цагийн Монгол болон Олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн сургалт дүүргэсэн багш байх бөгөөд МИХ-нд бүртгүүлснээр  Монголын Иогчдын Холбоонд Бүртгэлтэй Иогийн Багш болно. Иогийн багшийн дүүргэсэн сургалт болон багшлах туршлага нь МИХ-ноос тавьсан шаардлагад нийцсэн байна. Иогийн багш ангилалд гишүүнээр бүртгүүлэхэд энэ журмын Хавсралт 2-оор баталсан бүртгэлийн хуудсыг бөглөнө.

2.1.1. Тавигдах шаардлага:

  • Иогийн багшлах эрх олгох 200 цагийн Монгол болон Олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн сургалтыг дүүргэсэн байх.
  • МИХ-ны ёс зүйн дүрэмтэй танилцсан байх, сүүлийн 6 сар энэ дүрэмтэй зөрчилдөөгүй байх.
  • Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоо эвсэлд бүртгэлтэй бол тус холбоо эвсэл нь МИХ-ны зорилго, үйл ажиллагаа, дүрэм, журам, ёс зүйтэй зөрчилдөхгүй байх.

2.1.2 Эрх:

  • МИХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх аливаа асуудалд санал өгөх, саналын эрхтэй оролцох, УЗ-ийн гишүүнд нэр дэвших, дэвшүүлэх
  • МИХ-ны зохион байгуулагдах аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах
  • МИХ-ны албан ёсны вэб хуудсаар дамжуулан иогийн багшийн хувьд вэб хуудсанд мэдээллээ байршуулах
  • МИХ-ны зүгээс багш нарт зориулан зохион явуулах сургалтуудад хөнгөлөлттэй үнээр оролцох
  • МИХ-ны үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, тайлантай танилцах, санал дэвшүүлэх, гомдол гаргах
  • Иогийн багшийн болон мэргэшил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт тодорхойлуулах

2.1.3 Үүрэг:

  • Иогийн багшийн ёс зүй болон МИХ-ны дүрэм журмыг сахин биелүүлэх
  • МИХ-ны үйл ажиллагааг дэмжин, сурталчилах
  • МИХ-ны гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах
  • МИХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах, сева сайн дураар ажил хийх
  • Гишүүнчлэлийн татвар хураамжийг тогтоосон хугацаанд төлөх
  • Өөрийн мэдлэг чадвараа ямагт дээшлүүлж байх
  • Бүртгэлийн хуудсыг үнэн зөв бөглөх
  • Бүх гишүүдийн хуралд 100 хувийн ирцтэй оролцох бөгөөд оролцох боломжгүй тохиолдолд хурлаас өмнө (ажлын 5 хоног) МИХ-ны УЗ-д бичгээр мэдэгдэж, хуралд хэлэлцэх асуудлаар саналаа урьдчилан ирүүлнэ.

2.1.4 Анхаарах зүйлс:

  • Иогийн багшийн гишүүнчлэл нь эрх олгосон итгэмжлэл биш бөгөөд энэ нь гагцхүү МИХ-нд бүртгэлтэй багш гэдгийг илэрхийлэх болохыг анхаарна уу.
  • Иогийн гишүүд нь өөрийн заах сургалтын хүрээнд эрүүл, аюулгүй ажиллагааг бие даан хариуцаж ажиллана.
  • МИХ-ны аливаа үйл ажиллагаанд оролцсон идэвхи нь бүртгэгдэх бөгөөд энэ нь дараа дараагийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт зэрэгт нэмэлт оноо хэлбэрээр үнэлэгдэх болно.
  • МИХ-ны дүрмийг зөрчсөн, гишүүний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, суралцагчдад ёс бус хандсан тохиолдолд сануулах, гишүүнчлэлээс хасах зэрэг арга хэмжээг авах болно.

 

  • Иогийн сургалтын төв: Олон нийтэд чиглэсэн иогийн сургалт үйлчилгээ явуулах ХХК, ХК, ТББ хэлбэрийн хуулийн этгээд ба хувь хүн байх. МИХ-нд  бүртгүүлснээр Монголын  Иогчдын Холбоонд  Бүртгэлтэй  Иогийн төв болж вэб хуудсанд тѳвийн мэдээлэл байршина. Иогийн сургалтын төв ангилалд гишүүнээр бүртгүүлэхэд энэ журмын Хавсралт 3-аар баталсан бүртгэлийн хуудсыг бөглөнө.

2.2.1 Тавигдах шаардлага:

  • Иогийн төвийн үйл ажиллагаа, заал танхим нь агаар сэлгэлтийн асуудал шийдэгдсэн байх (агааржуулалтын системгүй тохиолдолд цонхтой байх).
  • Иогийн хичээлийг МИХ-ны шаардлагад нийцсэн 200 ба түүнээс дээш цагийн сургалтыг дүүргэсэн иогийн багш заадаг байх.
  • Иогийн сургалтын урсгал чиглэлд шаардлагатай туслах хэрэгслээр бүрэн хангагдсан байх.
  • МИХ-ны ёс зүйн дүрэмтэй танилцсан байх, сүүлийн 6 сар энэ дүрэмтэй зөрчилдөөгүй байх.
  • Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоо эвсэлд бүртгэлтэй бол тус холбоо эвсэл нь МИХ-ны зорилго, үйл ажиллагаа, дүрэм, журам, ёс зүйтэй зөрчилдөхгүй байх.

2.2.2 Эрх:

  • МИХ-ноос зохион байгуулагдах МИХ-ны УЗ-ын зөвшөөрөгдсөн арга хэмжээ, үйл ажиллагаануудад багш хичээллэгсдээ  хамруулах,
  • МИХ-ны албан ёсны вэб хуудсаар дамжуулан иогийн төвийн танилцуулга, байршил зэрэг мэдээллээ бусдад таниулах,
  • МИХ-ны зүгээс зохион явуулах үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах,
  • Төвийн үйл ажиллагааг дэмжих, МИХ-ны зорилго, чиглэлтэй холбоотой санал гаргах, түүнийгээ МИХ-ны УЗ-д танилцуулах,
  • МИХ-ны үйл ажиллагааны мэдээ мэдээллийг ашиглах, хэрэглэх. Энэ тохиолдол бүрт эх сурвалжийг заавал дурьдах,
  • МИХ-ны УЗ-ын зөвшөөрөлтэйгөөр дээрхи эрхүүдээр дамжуулан олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилан таниулах эрхтэй. Аль нэг төвд давуу эрхийг олгохгүй.

2.2.3 Үүрэг:

  • МИХ-ны дүрэм болон шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлэн уялдуулах,
  • МИХ-ны дүрэм журмыг сахин биелүүлэх,
  • МИХ-ны үйл ажиллагааг дэмжин, сурталчилах,
  • МИХ-ны гишүүд багш нарыг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах,
  • МИХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах,
  • Иогийн багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт хөтөлбөрүүдэд хамруулах болон дэмжих,
  • МИХ-нд бүртгэлтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн үйл ажиллагаа, эрх ашгийг хүндэтгэн үзэх,
  • Гишүүнчлэлийн татвар хураамжийг тогтоосон хугацаанд төлөх,

2.2.4 Анхаарах зүйлс:

  • Иогийн төвийн гишүүнчлэл нь эрх олгосон итгэмжлэл биш бөгөөд энэ нь гагцхүү МИХ-нд бүртгэлтэй төв гэдгийг илэрхийлэх болохыг анхаарна уу.
  • Иогийн сургалт үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн заах сургалтын хүрээнд эрүүл, аюулгүй ажиллагааг бие даан хариуцаж ажиллана.
  • МИХ-ны аливаа үйл ажиллагаанд оролцсон идэвхи нь бүртгэгдэх бөгөөд энэ нь дараа дараагийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт зэрэгт нэмэлт оноо хэлбэрээр үнэлэгдэх болно.
  • МИХ-ны дүрмийг зөрчсөн, гишүүний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, суралцагчдад ёс бус хандсан тохиолдолд сануулах, гишүүнчлэлээс хасах зэрэг арга хэмжээг авах болно.

 

  • Иогийн сургууль : Иогийн багшийн эрх олгох  QCI болон  YOGA ALLIANCE-ын   200 цаг болон түүнээс дээш цагийн сургалтыг явуулах, олон улсын эрх бүхий байгууллагын болон МИХ-ны шаардлагад нийцсэн холбогдох зөвшөөрлийг авсан, зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байх сургууль, төв нь   МИХ-нд  бүртгүүлснээр Монголын  Иогчдын Холбоонд  Бүртгэлтэй  Иогийн сургууль болно. Энэхүү сургалтыг туршлагатай багш бэлтгэх тэргүүлэх (E-RYT500) зэрэгтэй багш удирдан явуулах шаардлагатай. Иогийн сургууль ангилалд гишүүнээр бүртгүүлэхэд энэ журмын Хавсралт 4-аар баталсан бүртгэлийн хуудсыг бөглөнө.

2.3.1 Тавигдах шаардлага :

  • Иогийн сургуулийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий RYS, QCI зэрэг Олон Улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн бүртгэл бүхий сургууль байна,
  • Багшийн сургалт удирдан явуулах туршлагатай (E-RYT500) зэрэгтэй нэгээс доошгүй тооны үндсэн багштай байх,
  • Иогийн багш бэлтгэх сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, заал танхим, боловсон хүчин, туслах хэрэгсэл материаллаг бааз нь “МИХ-ны Багш, Төв, Сургуулиудад тавигдах шаардлага” буюу Хавсралт 4-д нийцсэн байна,
  • МИХ-ны ёс зүйн дүрэмтэй танилцсан байх, сүүлийн 6 сар энэ дүрэмтэй зөрчилдөөгүй байх,
  • МИХ-ны дүрэм болон шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлэн уялдуулах,
  • Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоо эвсэлд бүртгэлтэй бол тус холбоо эвсэл нь МИХ-ны зорилго, үйл ажиллагаа, дүрэм, журам, ёс зүйтэй зөрчилдөхгүй байх,

2.3.2 Эрх:

  • МИХ-ны зорилго, чиглэлтэй холбоотой санал гаргах, түүнийгээ МИХ-ны УЗ-д танилцуулах, хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх
  • МИХ-ны албан ёсны вэб хуудсаар дамжуулан иогийн сургуулийн хөтөлбөр мэдээлэл, агуулга зэргийг бусдад таниулах,
  • МИХ-ноос зохион байгуулагдах МИХ-ны УЗ-ын зөвшөөрөгдсөн арга хэмжээ, үйл ажиллагаануудад сургууль болон багш хичээллэгсдээ  хамруулах,
  • МИХ-ны зүгээс зохион явуулах гишүүн сургалт, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах
  • МИХ-ны үйл ажиллагааны мэдээ мэдээллийг ашиглах, хэрэглэх. Энэ тохиолдол бүрт эх сурвалжийг заавал дурьдана.
  • МИХ-ны УЗ-ын зөвшөөрөлтэйгөөр дээрхи эрхүүдээр дамжуулан олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилан таниулах эрхтэй. Аль нэг сургуульд давуу эрх олгохгүй.

2.3.3 Үүрэг:

  • МИХ-ны дүрэм журмыг сахин биелүүлэх
  • МИХ болон нийтэд мэдүүлсэн сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулга, түүнд ноогдох цагийг баримтлах
  • Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэх бүрдээ хавсралт 6-г шинэчлэн өгөх (товч, хүснэгт бэлэн гаргаж өгөх)
  • МИХ-ны үйл ажиллагааг дэмжин, сурталчилах
  • МИХ-ны гишүүд багш нарыг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах
  • МИХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах
  • МИХ-ын Гишүүн багш нарыг мэдлэг чадвар дээшлүүлэх, сургалт хөтөлбөрүүддээ хөнгөлөлттэй үнээр хамруулах
  • Сургалтаас төгссөн багш нарт МИХ-г таниулан сурталчлах, гишүүнчлэлээр элсэхийг зөвлөх
  • МИХ-нд бүртгэлтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын үйл ажиллагаа эрх ашгийг хүндэтгэх үзэх
  • Гишүүнчлэлийн татвар хураамжийг тогтоосон хугацаанд төлөх.

2.2.4 Анхаарах зүйлс:

  • Иогийн сургуулийн гишүүнчлэл нь эрх олгосон итгэмжлэл биш бөгөөд энэ нь гагцхүү МИХ-нд бүртгэлтэй сургууль гэдгийг илэрхийлэх болохыг анхаарна уу.
  • Иогийн сургууль нь өөрийн заах сургалтын хүрээнд бусдад түгээх мэдлэг мэдээлэлийн үнэн зөв байдал, эрүүл, аюулгүй ажиллагааг бие даан хариуцаж ажиллана
  • МИХ-ны аливаа үйл ажиллагаанд оролцсон идэвхи нь бүртгэгдэх бөгөөд энэ дараа дараагийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт зэрэгт нэмэлт оноо хэлбэрээр үнэлэгдэх болно
  • МИХ-ны дүрмийг зөрчсөн, гишүүний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, суралцагчдад ёс бус хандсан тохиолдолд сануулах, гишүүнчлэлээс хасах зэрэг арга хэмжээг авах болно.

 

ГУРАВ. МИХ-НЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЭХ

  • МИХУЗ-өөс дараах журмаар МИХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлж шийдвэрлэнэ:
    • Гишүүнчлэлээс түдгэлзэхтэй холбоотой өргөдлийг МИХ-ны гишүүний бүртгэл хариуцсан нарийн бичиг хүлээн авч, МИХ-ны УЗ-н хурлаар хэлэлцүүлнэ.
    • Түдгэлзэх асуудал нь түр хугацаагаар зогсох болон эргэн сэргэх боломжтой. Гишүүн нь гадаадад тодорхой хугацаагаар явах, түр хугацаанд багшлах болон үйл ажиллагаа явуулах боломжгүй, гишүүнчлэлээр байх хүсэлгүй, алдаа доголдол гаргасан бөгөөд түүнийг засах, арилгах хугацаа заагдсан байж болно.
    • МИХ-ны УЗ-н хурлаас хүсэлтийг баталж шийдвэрлэсэн тохиолдолд МИХ-ны  гишүүнчлэлээс  түдгэлзүүлж, холбогдох бүртгэлийн өөрчлөлтийг нарийн бичиг календарын 14 хонгийн дотор багтаан хийж, тухайн гишүүнд мэдээллэнэ.
    • Хэрэв Гишүүнчлэлээ сэргээхийг хүссэн тохиолдолд өргөдөл гарган, УЗ-өөр шийдвэрлүүлж, гишүүнчлэлээ сэргээх боломжтой.

 

ДѲРѲВ. МИХ-НЫ ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАХ

  • МИХ-ны УЗ-с дараах тохиолдолд МИХ-ны гишүүнчлэлээс хасч шийдвэрлэнэ:
    • Гишүүнчлэлийн хураамжаа цаг хугацаанд нь төлөөгүй
    • Гишүүн өөрөө гарах хүсэлтээ бичгээр гаргасан
    • МИХ-ны үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан
    • МИХ-ны гишүүнчлэлийн эрхээ хэтрүүлэн МИХ-ны нэрийг дур мэдэн ашигласан
    • МИХ-ны Ёс зүйн дүрэм болон бусад дотоод, дүрэм журмыг зөрчсөн
    • Нас барсан
    • Хуулийн этгээд, эсвэл байгууллага татан буугдсан, дампуурсан
    • Холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрэм эсвэл түүнд нийцүүлэн гаргасан бусад журмыг зөрчсөн
    • Холбооны нэр төрд халдсан болон хохирол учруулсан, холбооны дотоод нууц мэдээ, мэдээллийг задруулсан, мөнгө санхүүгийн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, эсвэл тус байгууллагын зорилгын эсрэг үйлдэл хийснийг хяналтын зөвлөл шалган тогтоoсон тохиолдолд
    • Холбооны гишүүнээс хасах тохиолдолд тухайн гишүүн урьдчилан бичгээр мэдэгдэж, асуудлыг хэлэлцэх хуралд биеэр оролцон тайлбар өгөх боломжоор хангах
    • Гишүүн нь холбооны гишүүнчлэлээс хасагдсан тохиолдолд МИХ-нд төлсөн Гишүүнчлэлийн хураамж, хандив тусламжийг түүнд буцаан олгохгүй болно.

Хавсралтууд

  • МИХ-ны гишүүний хураамжийн товчоо хүснэгтээр
  • Өргөдлийн маягтууд – 4 төрлөөр

 

 

Хавсралт 1

МИХ-НЫ ГИШҮҮНИЙ ХУРААМЖИЙН ТОВЧОО

АШИГ ТУС:

  • Иогийн багш бэлтгэх стандарт шаардлагыг хангасныг илтгэн харуулах бүртгэл
  • Холбооны бүртгэлээр дамжуулан, иогийн багш, төв болон сургуулийг хүмүүст таниулах боломж
  • Холбооноос багш, төвүүдэд зориулан явуулах сургалтанд хөнгөлөлттэй үнээр оролцох боломж
  • Холбооны шугамаар гадаадад зохион байгуулагдах арга хэмжээ, сургалтанд хамрагдах боломж
  • Иогийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд ашиг сонирхлоо хамгаалуулах
  • Холбооны хүрээнд зохиогдох арга хэмжээнд уригдах
  • Холбооны цахим хуудаст нийтлэгдэх иогийн талаархи сургалт, судалгаа, мэдээллийг авах
  • Тогтмол зохион байгуулагдах мэдлэг, мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдах
  • Сонирхол нэгт иогчидтойгоо байнга холбоотой байх, санал бодлоо хуваалцах, мэдлэг туршлагаа солилцох форумд нэгдэх
  • МИХ-ын хамтрагч болон Хүсэлт ирүүлсэн байгууллагуудын ажлын байрны санал, сургал хөтөлбөрүүдэд зуучлуулах

 

ХУРААМЖ /1 жилээр/:

  • Багш                            150,000₮
  • Төв                              300,000₮
  • Сургууль                     500,000₮

ХУРААМЖ ТӨЛӨХ:

  • Данс эзэмшигч:        Иогчдын Холбоо
  • Шилжүүлэх банк:     Голомт банк
  • Дансны дугаар:         141 001 7428
  • Гүйлгээний утга:       Нэр, утасны дугаар

Хавсралт 2

МОНГОЛЫН ИОГЧДЫН ХОЛБООНЫ БАГШ ГИШҮҮНИЙ БҮРТГЭЛ

  1. Овог:                      4. Цээж зураг
  2. Нэр:
  3. Төрсөн он           сар                   өдөр
  4. Утасны дугаар:
  5. И-мэйл хаяг:
  6. Фэйсбүүк хаяг:

Инстаграм хаяг:

  1. Гэрийн хаяг:
  2. Үндсэн мэргэжил:
Төгссөн Иогийн багшийн сургуулийн нэр Хамрагдсан цаг Эхэлсэн огноо Дүүргэсэн огноо
1
2
3
4
5

 

  1. Багшилж эхэлсэн он?
  2. Багшилсан нийт хугацаа /жилээр/?
  3. Иог заасан нийт цаг хэд вэ?
  4. Багшилж байгаа төвүүд? /Хувиараа, онлайн, байгууллага/

1.

2.

3.

  1. Мэргэжил дээшлүүлэх сургалтын сертификатаа оруулна уу?/Хавсралтаар/
  2. Та МИХ-ны гишүүний хувьд холбооны үйл ажиллагаанд ямар дэмжлэг туслалцаа үзүүлж чадах вэ?

 

Хавсралт 3

ИОГИЙН ТӨВИЙН БҮРТГЭЛ

  1. Иогийн төвийн нэр?                                                 Иогийн төвийн логог оруулна уу?
  2. Иогийн төвийн байршил?
  3. Байгуулагдсан огноо?
  4. Үүсгэн байгуулагчийн  Овог  Нэр:………………………………………………
  5. Үүсгэн байгуулагчийн утасны дугаар хэд вэ?
  6. Үүсгэн байгуулагчийн И-мэйл хаяг?…………………………………………………………
  7. Иогийн төвийн утасны дугаар?
  8. Төвийн эрх зүйн статус – эрх зүйн бүртгэлийн нэр:

□   ТББ

□   ХХК

□   Бусад

  1. Танай иогийн төв хэдэн багштай вэ? …………………
  2.  Иогийн төвийн пэйж хуудас:
  3.  Иогийн төвийн инстаграм хуудас:
  4. Иогийн сургуулийн заадаг хичээлийн төрөл

□   Хатха иог

□   Виньяаса иог

□   Аштанга иог

□   Инь иог

□   Нөхөн сэргээх, эмчилгээний иог

□   Агаарын иог

□   Жирэмсэн үеийн иог

□   Ахмадын иог

□   Хүүхдийн иог

□   Халуун иог

□   Повер иог

□   Нүүрний иог

□   Иони иог

□   Бусад

  1. Хувцас солих өрөөтэй эсэх?

□   Байгаа

□   Байхгүй

 

  1. Дотроо 00-ийн өрөөтэй эсэх?

□   Байгаа

□   Байхгүй

  1. Душтэй эсэх?

□   Байгаа

□   Байхгүй

Хавсралт 4

ИОГИЙН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ

  1. Иогийн сургуулийн нэр?                                             Иогийн сургуулийн логог оруулна уу?
  2. Иогийн сургуулийн байршил?
  3. Байгуулагдсан огноо?
  4. Үүсгэн байгуулагчийн  Овог Нэр:
  5. Үүсгэн байгуулагчийн утасны дугаар хэд вэ?
  6. Үүсгэн байгуулагчийн И-мэйл хаяг?
  7. Тэргүүлэх багшийн овог нэр ………………………………………………..  мэргэшил………………………
  8. Иогийн сургуулийн утасны дугаар?
  9.  Сургуулийн эрх зүйн статус – эрх зүйн бүртгэлийн нэр:

□   ТББ

□   ХХК

□   Бусад

  1. Танай иогийн сургууль хэдэн багштай вэ?
  2. Иогийн сургуулийн пэйж хуудас:
  3. Иогийн сургуулийн инстаграм хуудас:
  4. Иогийн сургуулийн заадаг хичээлийн төрөл

□   200 цаг

□   300 цаг

□   500 цаг

□   Бусад

  1. Хувцас солих өрөөтэй эсэх?

□   Байгаа

□   Байхгүй

 

  1. Дотроо 00-ийн өрөөтэй эсэх?

□   Байгаа

□   Байхгүй

 

  1. Душтэй эсэх?

□   Байгаа

□   Байхгүй

 

 

 

 

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.