Биомеханик ба иогийн анатоми сэдвээрх сургалтыг иогийн багш ба иогоор хичээлэгсдэд зориулан Монголын Иогчдын Холбооноос зохион явуулах гэж байгаа ба бүртгэл явагдаж байна.


Хичээллэгсэд нь хүний бие болоод түүнд хөдөлгөөн ба амьсгал, нэн ялангуяа иогийн арга техникийг хэрэглэхэд хэрхэн нөлөөлдөг талаар суурь мэдлэг олж авна. Ийнхүү мэдлэгтэй болсноор хичээллэгчдийнхээ тусгай хэрэгцээ шаардлагыг илүү сайн ойлгож, тэдэнд тохируулан заах чадвартай болно. Мөн хичээллэгсдийг зөв байрлалд оруулах, байрлалыг засах ур чадвараа сайжруулж, иогийн дадал ба түүний ашиг тусын талаар илүү гүнзгий ойлголттой болно. Сургалтын 7 удаагийн цуврал хичээлийн сэдвийг хавсралтаар танилцууллаа.

Хэзээ: 6 дугаар сарын 9 – 30-ны хооронд Лхагва, Бямба гариг бүрт, нийтдээ 7 хичээл 14:30-17:30 цагт орно.

Хаана: Мандал Иог Төвийн Оргил дахь салбар

Төлбөр: 380,000 төг, Иогчдын Холбооны гишүүдэд 15%-ийн хөнгөлөлттэй 320,000 төг. Нэг удаагийн 3 цагийн хичээлд суух боломжтой – төлбөр 60,000 төг.

Холбогдох утас: 9911 7987, 9604 7987, 9602 7987

Сургалтын 7 удаагийн цуврал хичээлийн сэдвийг хавсралтаар танилцууллаа.

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.