Иог нь эртний Энэтхэгээс үүсэлтэй боловч өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт иогийн ашиг тусыг улам олон хүн сайтар ойлгон ухаарч иогийн янз бүрийн төрлөөр хичээллэдэг боллоо. Стресс, ядаргаа, сэтгэл санааны гутралд хүргэж буй өнөөгийн амьдралын хэмнэл бүхий шинэ мянганд иог нь эрүүл саруул амьдрах хэв маяг, хувь хүний хөгжил ба эрүүл мэндийн альтернатив арга болж байна.
Энэтхэгийн иогчид Гималайн уулан дахь агуй, ширэнгэ ойд сууж иог, бясалгалаар хичээллэж байсан ба иогийн мэдлэг ариун нандин нууц байсан бол өнөөдөр иогийн мэдлэг олон түмэнд дэлгэгдэж, олон сая хүн иогоор хичээллэж, ашиг тусыг нь хүртэж байна. Иог Энэтхэгийн хил хязгаараас хальж, дэлхий нийтийн хүртээл нэгэнт болсон бөгөөд иог хийснээр хүмүүс эрүүл мэнд, сайн сайхан байдлаа сайжруулан, стрессээс ангижирч, амьдралынхаа чанарыг нэмэгдүүлж байна.
Өнөөдөр иог дэлхийн олон оронд түргэн хурдацтай хөгжиж байгаагийн жишээ нь:
- АНУ-д гэхэд 30 сая гаруй хүн иогийн аль нэг төрлөөр хичээллэдэг гэсэн тоо баримт байдаг.
- Ливаны дөрвөгсдийн кэмпээс –Бразиль Улсын Рио де Жанейро – Нью Иорк хот дахь Манхэттэн арлын тансаг иогийн студи гээд дэлхийн өнцөг булан бүрт иогоор хичээллэж байна
- Иог, бясалгалыг ДОХХ-ы өвчтөнүүд, ахмад дайчид, корпорациуд, эмэгтэйчүүдийн орогнолын байрууд, Христийн сүм хийдүүдэд хүртэл заадаг боллоо.
- Дэлхийн хамгийн томд тооцогддог корпорациудын жагсаалт болох Fortune 500 компаниуд өдрийн завсарлагаагаар иогийн хичээлийг ажилтнууддаа заалгадаг болсон.
- АНУ-ын телевизийн нэвтрүүлгүүд – Oprah Show, Dr. Oz, Good Morning America иогийн тухай ярьдаг боллоо.
- Барууны улс төр, урлагийн нөлөө бүхий хүмүүс иог, бясалгалаар хичээллэж, иогийн ашиг тусын тухай ярьж сурталчилдаг болсон.
Иог бизнесийн нэгэн салбар болтлоо хөгжсөний жишээ бол:
- Jivamukti Yoga Center – Нью-Йоркт байрладаг. Энэ төвд 7 хоногт 108 хичээл заадаг ба нэг ангид 60 –аас доошгүй сурагчтай.
- Kripalu Center for yoga and health , Massachusets – дэлхийн хамгийн том иогийн ритрит амралтын төв, жилд 20,000 үйлчлүүлэгчтэй, 10 сая долларын орлоготой ажиллаж байна.
- Иогийн холбогдолтой номын вэб худалдаа – 1, 350 номны нэр (Yoga Sutra re-interpretation to Yoga for Cats, Yoga for Dummies)
- Мэдээллийн технологи – утасны аппликейшн, онлайн хичээлүүд, онлайн сэтгүүлүүд
- Иогийн хувцас (Alo, Lululemon, Sweaty Betty) ба бүтээгдэхүүн (иогийн мат, ном, DVD, туслах хэрэгслүүд, дэвсгэр, иогийн гар, хөлний хэрэгсэл, Dharma Yoga Wheel)
- Yoga Journal, хэвлэмэл ба онлайн сэтгүүл нь 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. 2.1 сая уншигчтай, сард 5 сая хүн онлайн ордог, бизнес нь цэцэглэж байна.
- Баруунд иогийн сургуулиудын олон брэнд гарсан –Iyengar Yoga, Ashtanga Yoga, Anusara Yoga, Bikram Yoga, Forest Yoga, Jivamuкti Yoga г.м.
- Өнөөдрийн иогийн хөгжлийн үйл явц олон эерэг талуудтай боловч мөн саар зүйлсийг дагуулж байна.
- Барууны орнуудад иогийн уламжлалт цогц мэдлэгээс биеэр хийх дасгал буюу асана хэсгийг фитнес болгон ихэвчлэн ойлгож хичээллэдэг болсон.
- Иогийг хэт бизнесжүүлэх чиг хандлага – Spiritual materialism – оюунлаг материализм гэсэн нэр томьёог нэгэн гэгээнтэн багш гаргаж ирсэн
- Уламжлалт иогоос нэн холдсон шинэ шинэ төрлүүд өдөр бүр төрж байна – Doggy Yoga, Baby yoga, Beer yoga, Nude Yoga, Neon Yoga, Surf yoga г.м.