5000 жилийн өмнөөс иогчид иогийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон зүйлс хийж ирсэн байдаг. Дэлхийн улс орнуудын дээд удирдлагын хэмжээнд хамтын шийдэл гаргадаг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы 2014 оны 12 сарын хуралдаанаар иогийн асуудлыг нийтээрээ авч хэлэлцэн дэлхийн 177 улс бүгд санал нэгтэйгээр олон улсын иогийн өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал болсон. Чуулганы үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд: “Иог бол зөвхөн дасгал хөдөлгөөн биш юм. Бид өөрсдийн, байгаль дэлхийн мөн чанарыг танин мэдэх арга зам” хэмээсэн. Иог бол хүн төрөлхтний сайн сайхны төлөөх тулгын чулуу юм. Хэрвээ та сайн сайхан байхыг хүсвэл диваажингийн мэт эрүүл мэндийг хайх хэрэггүй. Та зүгээр л өөр лүгээ хандаж өөрийгөө эмчилж, засч залруулж бүрэн чадна.
Энэ бол олон улсын иогийн өдрийн гол утга санаа юм. Дэлхий дахин хүн төрөлхтний сайн сайхан байдал диваажинд биш бидний дотор минь байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн.
Түүнээс хойш жил бүр дэлхий хамтын нийгэмлэг Олон Улсын Иогийн Өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 2 тэрбум орчим хүн иогийн аль 1 хэлбэрээр хичээллэж байна. Сайн сайхан байхыг хүссэн хүн бүр өөрийн дотогш хандаж дотоод мөн чанартаа хүрэх хэрэгтэй. Өөр арга зам байхгүй. Учир нь өвчин, амар амгалан, баяр баясал, уйтгар гуниг бүгд тухайн хүний дотоодоос эх үүсэлтэй.
Өнөөдөр бид энэхүү гараг ертөнцөд амьдарч буй хүн бүрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нөөц бололцоо, чадавхи, технологи байна. Ганцхан дутагдаж байгаа зүйл бол “бүгдийг хамарсан ухамсар”-ын асуудал юм . Энэ бол иогийн хүрч чадах өнцөг билээ. Аль ч шашин, итгэл үнэмшил, нийгмийн давхарга, бүлэг, үндэстэн байлаа хүмүүс өөрийн дотоод зүрх сэтгэлийн нэгдлийг өөрөөсөө олох арга юм. Хүн төрөлхтөн өөрийн сайн сайхан байдлаа гадаад ертөнц бусад зүйлсээс хайхгүй өөрийн дотогш хандаж хайн олох шинэ үед шилжиж байна. Хэрвээ та сайн сайхныг хүсч байвал дотоод ертөнц бол гадагшлах цорын ганц зам юм.
Хүн бүр дор бүрнээ ухамсарлан эрүүл мэнд нь тэдний өөрсдийн гарт нь байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иогийн өдрөөр энэ санааг олон нийтэд түгээх нь гол зорилго юм. Энэ гайхалтай үйлийн төлөө хүн бүр нэгдэж нэгэн дуу хоолойгоор санаа нийлэн гараа өргөн зогсч, хүн бүрийн амьдралд эерэг өөрчлөлт оруулахын төлөө цугтаа байна гэдэгт итгэлтэй байна.
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.