Дэлхий нийтийг хамарсан иогийн хөгжлийн чиг хандлага Монгол улсыг мөн тойрсонгүй.
- Иог бясалгалаар олон хүмүүс хичээллэж бие, сэтгэлд үзүүлэх эерэг үр нөлөө, ашиг тусыг нь мэдэрсээр байна.
- Энэтхэгээс үүсэлтэй иогийн эртний ариун мэдлэгийг иогийн ууган багш Р. Байгаль 1981 онд Энэтхэг улсад иогийн сургалтанд хамрагдаж анх монголдоо зааж эхэлсэн түүхтэй. Р.Байгаль багш эмчилгээний иогийг Улсын нэгдсэн 1-р эмнэлэгт зааж олон хүнийг өвчнөөс илааршуулсан.
- 1990-ээд оны сүүлчээр Амьдрах Урлаг байгууллага Монголд иогийн мэдлэгийг зааж эхэлсэн. Түүнээс хойшхи хугацаанд олон мянган хүн иог бясалгалд суралцаж амьдралаа өөрчлөхөд нь Амьдрах Урлаг байгууллага ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
- Үүний зэрэгцээ Монголд 1990-ээд оноос бясалгалын олон чиглэлүүд орж ирснээс Махаришийн Чанадаас Халих бясалгал, Випашана бясалгал, Арьяабал бясалгал, Шри Чинмойн бясалгал, Ошо бясалгал зэргийг нэрлэж болох юм. Өнөөдөр Монголд төрөл бүрийн бясалгалын 10 гаруй төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
- Үүнээс гадна иогийн багш, иогийн төвүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд УБ хотод гэхэд 2018 оны байдлаар 40 гаруй иогийн төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна.