• Дэлхийн хөгжингүй орнууд эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бууруулах үр дүнтэй арга бол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх аргууд гэдгийг ойлгож энэ чиглэлд түлхүү анхаарах болсон.
  • Мөн орчин үеийн анагаах ухааны зэрэгцээ, нэмэгдэл ба альтернатив анагаах ухааны (complementary and alternative мedicine) аргуудын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг харгалзан хөгжүүлж байна.
  • Өнөөдөр зүү, барианы эмчилгээ АНУ-д эрүүл мэндийн даатгалд хамрагдаад байгаа ба дараачийн алхам иог байх бэлтгэл хийгдэж байна.
  • Иогийн хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг үр нөлөөг бататгахын тулд олон тооны судалгаа хийгдсээр байна. Иог нь нурууны өвдөлтийг бууруулах, зүрх судасны өвчинг илааршуулах, сахарын шижин өвчин, нойргүйдэл, сэтгэл түгших, сэтгэл гутрал, эмэгтэйчүүдийн эрт цэвэршилт, үе мөчний өвчин, ДОХХ зэрэг өвчинд тус нэмэр болдог нь  нэгэнт нотлогдоод байна.
  • 20 дугаар зууны эхэнд сүрьеэ, уушигны хатгалгаа зэрэг халдварт өвчнүүд ихэндээ зонхилж байсан бол өнөөдөр хөдөлгөөний дутагдал, хоолны буруу зуршил, элдэв стресс, амьдралын буруу хэмнэлээс үүдэлтэй зүрх судасны өвчин, сахарын шижин өвчин, уушигны архаг өвчин, хорт хавдар зэрэг үхэлд хүргэх өвчнүүд зонхилох болсон.
  • 2012 оноос АНУ-ын Medicare даатгалын компани зүрх судасны өвчний нөхөн сэргээх эмчилгээнд иогийн дасгалыг багтаасан. Түүнчлэн цагаан хоолны дэглэм ба бясалгалыг оруулж өгсөн байна.
  • АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Хүрээлэнгээс “Иог нь эрүүл мэндийг дэмжих туслах арга зам мөн” гэж тодорхойлсон.
  • Австрали улс бясалгал, иогт сурах зардлыг эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлдөг болсон байна.

Орчин үеийн барууны анагаах ухаан эдгээр өвчинг анагаахад үр дүн бага мөн өртөг өндөр байдаг. Эдгээр өвчний учир шалтгаан болдог биеийн жин, даралт, цусан дахь сахарын ба холестерины түвшинг 1%-иар бууруулахад эрүүл мэндийн нэг хүнд ноогдох жилийн зардлыг 100 ам доллароор хэмнэх боломжтой гэсэн тооцоо судалгааг АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна.

Тэгвэл стрессийг бууруулж дээр дурдсан өвчнүүдтэй холбоотой эрүүл мэндийн сөрөг байдлыг сайжруулах найдвартай, эмгүй арга замыг иог олгож байна. Ингэхдээ хавьгүй  бага зардлаар үр дүнд хүрэх юм.

 

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.