2023 оны 4-р сарын 17 ны өдөр Төрийн ордонд Ерөнхийлөгчийн тамгийн Газраас зохион байгуулсан “Эрүүл Монгол Хүн” Үндэсний хөдөлгөөний хүрээнд биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоод, нийгэмлэг, төвүүдийн уулзалт хэлэлцүүлэг болсон. Монгол улсын иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир спортоор хичээллэх, ач холбогдлыг ойлгуулах мэдлэг мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагдаж байгаа “Цаг гаргая” аян, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран 2023 оны 4-р сарын 3-ны өдрөөс 6-р сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аянд МИХ-ны хамт олон, гишүүд, төвүүд нэг чиглэл зорилготойгоор хамтран оролцож амжилттай оролцож байна.
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.