МИХ 2014 онд үүсгэн байгуулагдаж энэ онд 10 жилийн ой тохиож байна. Монгол улсад иогийн мэдлэгийг олон нийтэд түгээх ажилд чин сэтгэлээ зориулан ажилладаг үе үеийн холбооны удирдлага, гишүүн сургууль, төв, багш нартаа баярын мэнд хүргэе ??‍♀️?
Ойн тэмдгийг бүх гишүүдийн хурал дээр гишүүн багш нартаа гардууллаа.
Иог бол эв нэгдэл ??
Илүү олуулаа болж байгаад баяртай байна? Ирэх жилүүдэд бид хамтдаа хийж бүтээх олон ажлууд бий.

МИХ-ны бүх гишүүдийн хурлаар “Ёс зүйн хороо” -ны гишүүд, “Хяналтын зөвлөл” -ийн гишүүнийг сонголоо. Нийт гишүүдийн санал хураалтаар:

Хяналтын зөвлөлийн гишүүнээр “Бадамлянхуа” төвийн багш Н.Гэрэлмаа
Ёс зүйн хорооны гишүүнээр
“Лотус” төвийн үүсгэн байгуулагч Ц.Алгаа
“Бадамлянхуа” төвийн багш П.Алимаа
“Карма” төвийн багш Г. Наранцэцэг нар сонгогдлоо.

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.