Монголын Иогчдын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Рэнцэндоо овогтой БАЙГАЛЬ

Иог бол сэтгэлийн амар амгаланг олж, өөрийн хүч боломжоо бүрэн дүүрэн нээж мэдрэх арга туршлага юм. Эртний Энэтхэгийн түүх, соёлын уламжлалаас үүсэлтэй Иогийн цогц гүн ухаан нь олон мянган жилийн түүхтэй билээ.

Иогийн сургаал,дэг журмыг оюун ухаандаа шингээж, тэвчээр хатуужилтайгаар тогтмол хичээллэснээр аливаа хүн эрүүл чийрэг бие бялдартай, оюун санааны өв тэгш хүмүүжилтэй болж, стрессээс ангижирч,сэтгэл санааны амар амгалан байдалд хүрдэг.

2014 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас Олон Улсын Иогийн Өдрийг тунхаглан зарласан нь хүний сайн сайхан амьдралыг болон дэлхийд амар амгалан байдлыг бүрдүүлэхэд Иогийн сургаал, дадлагын оруулж буй хувь нэмрийг зүй ёсоор үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.

Өнөөдөр дэлхийн олон оронд, түүний дотор Монголд Сүүлийн хэдхэн жилийн дотор Иог дэлгэрэн, хурдацтай хөгжиж, Иогийн олон тооны багш болон төвүүд бий болж, монголчууд бидний амьдрал ахуйг эрүүл саруул, цэвэр ухаалаг, намуун тайван болгоход ихээхэн тус нөлөө үзүүлж байна. Ийм ч учраас тодорхой хэдэн хүний санал санаачилгаар 2014 онд Монголын Иогчдын Холбоо ТББ–ыг байгуулсан билээ.

“Иогчдын Холбоо”-ны эрхэм зорилго нь Иогийн тухай мэдлэгийг олон түмний хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх, Иогийн цогц замаар монголын хүн амыг эрүүл саруул, энх амгалан, эрч хүчтэй болгоход оршино. Энэхүү эрхэм зорилгоор нэгдсэн Иогийн багш, Иогийн төвүүд хүчээ нэгтгэн, монгол хүн бүрийн амьдралд
эерэг өөрчлөлт оруулахын төлөө, цаашид ч хүчин зүтгэж амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Монголын Иогчдын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Орсоо овогтой ГЭРЭЛТУЯА

Иогийн ариун мэдлэг Энэтхэг орноос үүсэлтэй. Харин өнөөдөр тэрээр дэлхий дахиных нэгэнт болсон. Амьдралын цогц арга зам болсон иог нь өнөө үед хэн бүхэнд өгүүлэгдэж буй эрүүл бие, амар амгаланг олоход тус дэм болж байна. Сүүлийн жилүүдэд иогийн шинжлэх ухаан ба урлагийг дэлхийн олон сая хүн, түүний дотор мянга мянган Монголчууд амьдралынхаа салшгүй хэсэг нэгэнт болгожээ.

Чухам энэ үйл хэрэгт иогийн багш, иогийн төвүүд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Иог Монгол оронд орж ирээд удаагүй, харьцангуй залуу байгаа ч иог сонирхогчид иогоор хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт хурдацтай өсөн нэмэгдэж байгааг харахад нэн таатай байдаг.

Иогийн гайхамшигтай мэдлэгийг олон түмэнд таниулан дэлгэрүүлэх, иогийн багш нарын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх эрхэм зорилгоор  2014 онд байгуулагдсан Монголын Иогчдын Холбоо нь өөрийн эгнээгээ жилээс жилд тэлж, хүчирхэгжиж байгаа болно. Цаашид ч хийх ажил их, түүнийг Холбооны гишүүн иогийн багш, иогийн төвүүдийн хүчин зүтгэлээр бид хийж гүйцэтгэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО


“Иогчдын Холбоо” байгууллагын эрхэм зорилго нь эртний иогийн тухай мэдлэгийг олон түмний хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх, тус улс орон дахь иогийн хөгжлийг хөхүүлэн дэмжих, иогийн цогц замаар Монголын хүн амыг эрүүл саруул, энх амгалан, эрч хүчтэй болгоход оршино.

 

ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ


Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд байгууллага нь дараахь үйл ажиллагаа явуулна, үүнд:  

  • Олон нийтэд зориулсан иогийн сургалтыг тогтмол үндсэн дээр зохион явуулах,
  • Иогийн бүх төрлийн сургалт, семинар, арга хэмжээ, танилцуулах лекц  зэргийг зохион байгуулах,
  • Иогийн багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт зохион явуулах,
  • Иогийн багш, багш бэлтгэх сургулиудын стандартыг тогтоож, итгэмжлэх
  • Иогийн холбогдолтой ном товхимол хэвлэн гаргах

Удирдах зөвлөлийн гишүүн

ОЮУНБАТ ХАЛИУНАА

Удирдах зөвлөлийн тэргүүн

БЭЛЭГТЭЙХҮҮ ТУУЛ

Удирдах зөвлөлийн гишүүн

БААТАРЦОГТ ТУУЛ

Удирдах зөвлөлийн гишүүн

БААТАР ЭНХГЭРЭЛ

Удирдах зөвлөлийн гишүүн

ЦЭДЭВДОРЖ ӨЛЗИЙЖАРГАЛ

Нарийн бичиг

НАМЧИН ЖАРГАЛСАЙХАН

Удирдах зөвлөлийн гишүүн

МӨНХСАЙХАН ХАЛИУН

Удирдах зөвлөлийн гишүүн

АЛТАНХУЯГ АНУДАРЬ

Хяналтын зөвлөл

Ямааранз Мягмарсүрэн

Хяналтын зөвлөл

Должинжав Оюундэлгэр

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.