МОНГОЛЫН ИОГЧДЫН ХОЛБООНД БҮРТГЭЛТЭЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ АНХНЫ СУРГАЛТ МААНЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ!

Сүүлийн үед иог маань илүү өргөн хүрээг хамраад зогсохгүй, нүүрний иогоор хичээллэх сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Бадамлянхуа иогийн төвийн багш Туул маань Английн “The Danielle Collins Face Yoga Method” сургалтын төвд суралцаж гэрчилгээжсэн бөгөөд иогийн багш нарт зориулж “Нүүрний иогийн хичээл”-г заасан.Нүүрний иог нь маш үр дүнтэйгээс гадна, хөгжилтэй байсан бөгөөд дор хаяж 2 сар тогтмол хийж байж үр дүнг үзэх боломжтой. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй тул илүү хурдан хугацаанд ч үр дүн гарч сайжрах боломжтойг Туул багш маань өөрийн бие дээр мэдэрсэн байна. Иогоор биеийнхээ булчинг хөгжүүлж болдог шиг нүүрний иогоор нүүрнийхээ булчинг хөгжүүлж гоё сайхан харагдах боломжтой гэдгийг бидэнд зааж өгсөнд баярлалаа.

Зургийн цомог үзэх бол ЭНД ДАРНА УУ.

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.