2023/12

Жил бүр уламжлан зохион байгууллагддаг МИХ-ны гишүүн сургууль, төвийн багш нарын Шинэ жилийн арга хэмжээ 2023 оны 12 сарын 10 -нд болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 95 багш оролцож нэгэн өдрийг сонирхолтой, хөгжилтэй өнгөрөөлөө. Бидний шинэ жилийн арга хэмжээ өдрийн цагаар болж байгаа нь их онцлог байлаа.

2017/12/15

МИХ-ны “Анхдугаар Шинэ Жилийн Хүндэтгэлийн Цэнгүүн”-ийг амжилттай зохион байгуулав

2017/10/16

МИХ-ны Бүх гишүүдийн хурлыг хийж, Тэргүүн болон Гүйцэтгэх захирал ажлаа тайлагнаж, Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх нийтийн саналаар 7 болгон цөөлж шинээр сонгож, цаашдын ажлын чиглэлийг тодорхойллоо.

2017/08

МИХ-оос 40 гаруй иогчид МҮТВ-ийн Монголын Нэг Өдөр нэвтрүүлэгт оролцон, иогийг олон нийтэд сурталчлан, иогийн хичээл, амьсгалын дасгал, нүүрний иог, оффис иогийг телевизийн нэвтрүүлгээр заав.

2017/06/21

“Yoga Rave” Иогчдын Хүндэтгэлийн Үдшийг зохион байгуулж, иогчид болон иог сонирхогчид хамтдаа нэгэн үдшийг тэмдэглэн өнгөрүүлэв.

2017/06/21

Энэтхэгийн ЭСЯамтай хамтран “Олон Улсын Иогийн Өдөр”-ийг Сүхбаатарын талбай дээр амжилттай зохион байгуулж, иог сонирхогчидтой хамтдаа иог хийж иогийг сурталчилан таниулсан.

2017/05

“Автомашингүй Өдөр”-т зориулан Сүхбаатарын талбай дээр үнэ төлбөргүй иогийн хичээлийг зааж, олон нийтэд иогийг сурталчлан таниулав.

2017/05

МИХ-ны гишүүдийн стандартыг боловсруулж, Иогийн багш, иогийн төв болон иогийн сургалт явуулдаг сургуулийг бүртгэв.

2017/04/13

Удирдах Зөвлөл хуралдан МИХ-ны гишүүнчлэл, стандарт шаардлага(багш, төв, багш бэлтэх сургууль)-ыг хэлэлцэн гишүүний татварын асуудлыг урьдчилсан байдлаар батлав.

2017/04

Тэрэлжид иогийн багш болон иогийн төвүүд цугларч хамтдаа иог хийж, нэвтрүүлэг хийв.

2016/09

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Фитнес Фестиваль”-д иогийн олон төвүүд идэвхитэй оролцон, иогийг олон нийтэд сурталчлав.

2016/08

Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж Байгууллагын Тэргүүнээр О.Гэрэлтуяа, Гүйцэтгэх захиралаар Ж.Нямсүрэн нарыг тус тус сонгож, цаг үеийн асуудлыг хэлэлцэн, ажлын төлөвлөгөө батлав.

2016/06

Нийт иогийн багш нар Хүннү Молл болон Вива Ситид “Иогийн Флэш Моб”-ыг зохион байгуулав.

2016/05

“Эртний Мэдлэг Орчин цагт” иогийн тухай нэвтрүүлгийг хийж, UBS  сувгаар нэвтрүүлэв.

2015/09

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран “Yogathon” арга хэмжээг зохион байгуулж, нэг өдрийн турш иогийг олон нийтэд үнэ төлбөргүй заан сурталчлав.

2015/08

Удирдах зөвлөлийг шинэчлэн 13 гишүүнтэй болгож, Тэргүүнээр С.Байгаль болон Гүйцэтгэх Захиралаар О.Гэрэлтуяа нарыг тус тус сонгон, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

2015/06

Сүхбаатарын талбай дээр Энэтхэгийн ЭСЯамтай хамтран “Олон Улсын Иогчдын Өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа.

2014/11

Иогич иргэдийн санаачилгаар нийгэмд үйлчилдэг “Иогчдын Холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулж, 5 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах Зөвлөл байгуулсан.

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.