• НҮБ-аас тунхаглан зарласан Олон Улсын Иогийн Өдрийг тохиолдуулан  2015, 2016, 2017 оны өдөрлөгийг зохион явуулахад Энэтхэгийн ЭСЯ-тай хамтран иогийн төвүүдийг нэгтгэн амжилттай зохион байгуулсан.
  • Олон Улсын Иогийн Өдрийг угтан дараахь арга хэмжээг зохион явуулав:
    • 2015 – 2016 онуудад иогийн нээлтэй өдрүүдийг холбогдох иогийн төвүүд зохион явуулав
    • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан үнэ төлбөргүйгээр зуны турш амралтын өдрүүдэд Нарны мөргөлийн цогц дасгалыг заан сурталчлав.
    • 2015 оны 9 сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Yogathon” арга хэмжээг тус хүрээлэнд зохион явуулав.
  • 2016 оны “Эртний Мэдлэг Орчин цагт” ТВ нэвтрүүлэг бэлтгэн UBS сувгаар удаа дараа нэвтрүүлсэн
  • Тэрэлжид иогийн багш, төвүүд цугларан хамтдаа иог хийж, нэвтрүүлгийн бичлэг хийв.
  • Хүннү Молл, Вива Ситид Иог флеш моб зохион явуулав.
  • 2016 оны 9-р сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион явагдсан Фитнес Фестивальд иогийн олон төвүүд идэвхитэй оролцов.
  • 2017.5.16 –ны өдөр Сүхбаатарын талбай дээр зохиогдсон «Автомашингүй өдөрлөг» арга хэмжээний үеэр иогийн дасгалыг олон нийтээр хийж өнгөрүүлэв.
  • 2016, 2017 оны 6-р сард “Yoga Rave” иогийн үдэшлэгийг амжилттай зохион явуулж, олон иогчид, багш, төвүүд оролцов.
  • Холбооноос зохион байгуулан 40 гаруй иогчид МҮТВ-ийн “Монголын Нэг Өдөр” нэвтрүүлэгт оролцов. Энэхүү нэвтрүүлгээр иогийн тухай олон нийтэд ойлголт өгөх, нарны мөргөл ба иогийн ахисан түвшингийн үзүүлбэр, иогийн амьсгал, нүүрний иог, оффис иогийг үзэгчдэд зааж хамтдаа хийв.
  • Иогийн багш, иогийн төв ба иогийн багш бэлтгэх байгууллагуудад тавигдах стандарт шаардлагын төсөл болон гишүүнчлэлийн хураамжийн талаарх саналыг боловсруулан баталж, гишүүдийн бүртгэлийг явуулж эхлэв.

 

download tiktok live studio

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.